311 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймээс 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 86 дугаар тогтоол буюу Засгийн газрын шийдвэрийг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан шийдвэр үзэж байна. ...Улсын Их Хурлын бүрэн эрхийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж заасан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх;” гэж, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “энэхуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох;”гэж заасан бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д нь улсын тусгай хамгаалалттай газар багтаж байна. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхээс гадна бусад бүрэн эрхийг Үндсэн хуульд нарийвчлан тусгаагүй ч “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх ...-ийг хуулиар тогтооно” гэж Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт маш тодорхой заасан байна. ... Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоол ... нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт болон 4 дэх хэсэгт тус тус заасан Улсын Их Хурлын онцгой болон бусад бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Мөн Засгийн газрын энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна...” гэжээ. Хоёр.Мэдээлэл гаргагч иргэн Г.Мөнхзул Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дахь заалт нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5