Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

310 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолын ... 2 дугаар хавсралтад заасан 25 талбайд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл ... сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэсэн эдгээр талбай улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байгаа бөгөөд Засгийн газрын 86 дугаар тогтоолоор нөөцөд авах нэрээр улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрчээ. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлон 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;”, 8 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодорхойлон 8.1.3-т “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж маш тодорхой хуульчилсан байна... ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;” гэсэн асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд, мөн Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;” гэдэг асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд тус тус хамааруулж заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох...” бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;” асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар аль ч салбарын төрийн дотоод бодлогын үндсийг тодорхойлох асуудлууд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч хадгалагдан шийдвэрлэгдэхээр заагдсан байна. Үүнийг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дахь заалтууд ч бүрнээ нотлож байгаа бөгөөд дээрх заалтууд нь тус хуулиудын Улсын Их Хурлын бүрэн эрх гэдэгт хамаарч байгаа асуудлуудын үндэс гэж ойлгогдохоор тодорхойлогдсон байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5