Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

309 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2010.07.07 Дугаар 04 Улаанбаатар хот Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Мөнхзул, Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нар оролцов. Хуралдаанаар Засгийнгазрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт болон 4 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Мөнхзул 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 86 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5