306 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсад банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгох харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг агуулсан хууль гэж үзэх үндэслэлтэй байна. Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой үүрэг, олон улсын банк, санхүүгийн тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн Монголбанкинд зөвшөөрөл олгох, хяналт тавих, албадлагын арга хэмжээ авах, эрсдлээс сэргийлэхтэй холбоотой зарим хязгаарлалт тогтоох эрх олгож хуульчилснаараа Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.12 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг, мөн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Банкны тухай хуулийн холбогдох этгээд гэсэн ойлголтыг тодорхойлсон 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3/-ын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэснийг, 57 дугаар зүйлийн 57.1.2-т “банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах”, 57.3 дахь хэсэгт “Банканд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 57.2-тзаасны дагуу Монгол банкны шийдвэр гарснаас хойш зургаан сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5