307 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монголбанк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.” гэж заасан ньҮндсэн хуулийнТавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэснийг болон Нэгдүгээрзүйлийн 2 дахьхэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахьхэсгийн дээр дурдсан холбогдох заалтыг, 36 дугаарзүйлийн 36.4 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардах бөгөөд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно.” гэсэн заалт, 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ж.АМАРСАНАА Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5