Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

305 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөрөнгө шударгаар олж авах үндсэн хэлбэр нь ашгийн төлөө хуулийн этгээд байгуулж түүнийхээ хувьцааг эзэмших явдал юм. Гэтэл эд хөрөнгө өмчлөх, хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарласнаар арилжааны банк нь бие даасан байдлаа хэт алдаж, Монголбанк нь арилжааны банкийг хянах биш өөрийн харьяа байгууллага шиг ажиллуулах хуулийн боломж бүрдсэн байна. Гурав. Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг хэрэгжүүлж байгаа мэтээр тайлбар өгсөн байна. Эдийн засгийг зохицуулна гэдэг нь иргэний өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлана гэсэн үг биш, тэр дундаа хувийн хэвшлийн аж ахуй эрхлэх эрхийг хааж боогдуулах, түүнийг шалтгаангүй “зөвшөөрөлжүүлэх”, хязгаарлах тухай асуудал биш юм...” гэжээ. Дөрөв.Мэдээлэл гаргагч Д.Ламжав 2010 оны 6 дугаар сарын 29-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч оролцуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан бөгөөд үүндээ: “Банкны тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн Ц.Батсүхийг шинжээчээр оролцуулж өгөхийг хүсье.” гээд нэр бүхий иргэний эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлын талаар дурдсан бөгөөд энэхүү хүсэлтийг судлан үзээд шинжээч томилох боломжгүй талаар мэдэгдсэн болно. Тав. Мэдээлэл гаргагч иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн шаардлагаасаа, мөн Банкны тухай хуулийн мэдээлэлд дурдсан заалт нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3/ дахь хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагаасаа тус тус татгалзсан ба харин Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагыг нэмж гаргасан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5