Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

304 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хязгаарласан байна. Хоёр. Банкны тухай хууль нь иргэний эдийн засгийн үндсэн эрх болох өмчлөх эрхийг хязгаарласан талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар хүргүүлсэн. Үүнийг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарт үгүйсгээгүй байх бөгөөд түүний тайлбарт “... банкны хувьцаа эзэмшигч дангаар болон холбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийн хувьцаагаа захиран зарцуулахыг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа” хуульд бий гэснээр тодорхой илэрсэн байна. Компанийн тухай хуулийн З дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаандхуваагддаг”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт“Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох” талаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмших нь өмчлөх эрх (хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх)-ээ хэрэгжүүлэх нэг хэлбэр болдог. Гэтэл иргэний энэхүү үндсэн эрхийг төрийн байгууллага, албан тушаалтан шууд хязгаарлах боломжийг Банкны тухай хуулиар олгосон байна. Тухайлбал, Банкны тухай хуулийн Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох гэсэн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж зааснаар иргэний эд хөрөнгө өмчлөх, аж ахуй эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Энэ нь энгийн үгээр “нэг хүн 2 дэлгүүр ажиллуулж болохгүй” гэсэнтэй утга агуулга, мөн чанарын хувьд ижил байгаа юм. Түүгээр ч зогсохгүй цаашид “салбарын онцлог” гэх халхавчийн доор иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарладаг буруу жишиг тогтоох, ийм хуулийн орчин бүрдүүлэх эх үндсийг тавьж байгааг ч мөн анхааран үзэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр банкинд эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээнээс шалтгаалан нөлөө бүхий болон бусад гэсэн ангилал үүсгэн ялгаварлаж, тэгш байдлыг алдагдуулсан, улмаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл олгодог төдийгүй өөр бусад банкинд хувьцаа эзэмших эрхийг шууд хязгаарласнаар алагчлан хандаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “тэгш байдал... хангах... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг алдагдуулсан байна. Аливаа иргэн аж ахуй эрхлэх замаар хөдлөх болон үл хөдлөх эд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5