Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

303 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн үйлчлэлийн хүрээнд багтдаггүй. Иймд уг харилцааг нийтлэг зохицуулалтад хамаарах ерөнхий ойлголт гэж үзэх нь буруу бөгөөд Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсэг нь Үндсэн хуульд нийцэж байна.” гэжээ. Гурав. Мэдээлэл гаргагч Д.Ламжав 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбартхариу тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд: “...Нэг. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарт Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахдаа хяналт шалгалтын хувьд Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим” хэмээх зөвлөмжийг удирдлага болгосон гэх тайлбарыг өгсөн байна. Гэтэл Монгол Улс нь Базелийн хороонд албан ёсоор гишүүнээр элсээгүй тул уг хорооноос баталсан эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх үүрэг хүлээгээгүйн дээр түүнийг биелүүлээгүй гээд хууль зүйн үр дагавар бүхий аливаа хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг. Базелийн хорооны зөвлөмж нь Монгол Улсын олон улсын гэрээ биш юм. Иймд Банкны тухай хуульд тусгагдсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтыг зөрчсөн банкны хяналт шалгалтын тогтолцоог уг зөвлөмжийн шинжтэй зарчмуудаар зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хувьд уг гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэх нь зүйн хэрэг. Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндэсний онцлог, эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр Монгол Улс гишүүнээр нэгдэн ороогүй олон улсын байгууллагаас баталсан зөвлөмжийн шинжтэй (зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй биш) баримт бичигт нийцүүлэн дотоодын хууль тогтоомжийг өөрчилснөөр нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар бүхий нөхцөл байдал үүсгэхээр байна. Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим” хэмээх зөвлөмжийг хэрэгжүүлэх, баримтлах нэрийдлээр арилжааны банкны салбарт төрийн оролцоог хэт ихэсгэж, ингэснээр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах”, мөн зүйлийн 4-тзаасан “...хувийн аж ахуй эрхлэх” иргэний үндсэн эрхийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5