302 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ихэнх улс орнуудад банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн нэг этгээд болон түүний холбогдох этгээдийн хамтран эзэмшиж байгаа хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоож өгдөг. Тухайлбал, Тайландад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 5-аас дээшгүй хувийг хувийн салбарын нэгж хөрөнгө оруулагч эзэмшихийг зөвшөөрдөг бол Чехэд үүнийг 20-иор хязгаарладаг байна. Харин Япон, Солонгос зэрэг орнуудад давхар эзэмшлийг хориглодог байна... ...Бусад орнуудтай харьцуулахад хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч нарт илүү уян хатан хандаж, нэг банкны томоохон хувь нийлүүлэгч байхад ямар нэг хязгаарлалт байхгүй бөгөөд харин өөр нэгэн банкны давхар эзэмшлийг хязгаарлаж байгаа билээ. Хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг нэг банкинд төвлөрүүлснээр хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойн зэрэгцээ том банкнаас нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Иймд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.7, 36.11, 36.12 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, харин ч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болон 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасантай бүрэн нийцсэн зохицуулалт болсон юм. Гурав. Иргэн Д.Ламжав Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалт, 57.3 дахь хэсэг Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.” гэсэнтэй нийцэхгүй байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна гэжээ. Банкны тухай хуулийн дээрх заалтууд нь өмнө дурдсанчлан Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн дагуу өөрөөр зохицуулагдсан хэлбэр бөгөөд энд санхүүгийн хэвийн байдалтай үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг татан буулгах тухай бус, харин банкинд тавигдах өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлтийг 80-аас дээш хувиар хангаж чадахгүй болсон арилжааны банкинд авах онцлог төрлийн албадлагын арга хэмжээний талаар зохицуулсан байна. Арилжааны банкаас бусад бүх төрлийн ашгийн төлөө болон ашгийн бус хуулийн этгээдэд дампуурлын нэг хууль үйлчилдэг бөгөөд арилжааны банк төлбөрийн чадваргүй болох асуудал нь уг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5