301 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбоотой харилцаа нь Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан нийтлэг асуудал гэхээс илүүтэй арилжааны банкууд санхүүгийн зах зээлд хөрөнгө татах банкны эрхлэх үйл ажиллагааны нэгэн хэлбэр болсон мэргэшлийн шинжтэй харилцаа юм. 3. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэг нь тус хуулийн 22 дугаар зүйлд заасан гадаадын хөрөнгө оруулалттай банкинд үйлчилнэ. Тус заалтаар гадаадын хөрөнгө оруулалтыг банкны салбарт шууд хязгаарлаагүй бөгөөд гагцхүү гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьцааг эзэмших этгээдийн талаар холбогдох мэдээллийг шаардан гаргуулах, хянан үзэх боломжийг бүрдүүлсэн. Энэ нь дээр дурдсан Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын Үндсэн зарчим”-ын 1-т заасантай нийцэж байгаа юм. Тус зарчмын 1-т заасны дагуу банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг байнга хянан шалгах эрхийг хянан шалгах эрх бүхий байгууллагад олгосон банкны хяналт шалгалтын зохистой хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байхыг шаарддаг. Аливаа улс оронд бодлогын шинжтэйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг зарим салбаруудад шууд хязгаарладаг /гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмших дээд хязгаарыг тогтоох гэх мэт/ бөгөөд энэ тухай холбогдох хууль тогтоомжууддаа тусгасан байдаг... ...Манай улсын хувьд Банкны тухай хуульд шууд хязгаарлалтын аргыг хэрэглээгүй бөгөөд гагцхүү хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тохиолдолд энэ нь нэг талаас үндэсний эрх ашгийг хөндөхүйц байдалд хүргэх үр дагавартай учир уг асуудлыг Төв банк хяналтдаа байлгаж, зөвшөөрөл өгөх нь зүйтэй гэж үзсэн. 4. Дэлхийн хэмжээнд банкны салбарын өрсөлдөөнийг дэмжих, зохистой засаглалыг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх, санхүүгийн зуучлал, зээл олголтыг зохистой хэмжээнд байлгах, түүнчлэн, банкны ашигт ажиллагаа, удирдлагын чанарыг муутгаж байдаг ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулах үүднээс санхүүгийн системийн хамгийн гол салбар болох банкны системийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд нилээд нухацтай хандаж, тодорхой хязгаалалтуудыг хэрэглэдэг байна. Энэ үүднээс Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэсэн заалт оруулсан билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5