Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

300 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон шууд бусаар эзэмшиж буй этгээд уг эрхийг бусдад шилжүүлэхэд хянан шалгагч байгууллага нь хяналт тавих, шилжүүлэхээс татгалзах эрхтэй байх нь зүйтэй.” гэж заасан байдаг. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол банк энэ талаар тухай бүр нь Монголбанкинд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан бол 36.2, 36.3, 36.4 дахь хэсгүүдэд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн хувьд түүнээс харьцангуй хатуу журам үйлчлэхээр буюу Төв банкнаас урьдчилан зөвшөөрөл авахаар заасан нь үндэсний аюулгүй байдал, улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой үүрэгтэй уялдсан, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид төдийгүй дотоодын ба олон улсын санхүүгийн тогтолцооны харилцан нягт уялдаатай байдлаас хамааран дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж буй Базелийн хорооноос баталсан дээрх зарчимд нийцсэн зохицуулалт болсон юм. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд онцлог журам үйлчлэхээр Банкны тухай хуульд заасан явдал нь тэдгээрийг бусад хувьцаа эзэмшигчдээс ялгаварлан гадуурхсан хэрэг бус бөгөөд харин Монголбанк банкны системийг хянан зохицуулагчийн хувьд зөвхөн хувь нийлүүлсэн хөрөнгийн хүрээнээс хальж бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламж, хуримтлалын олон зуун тэрбумын хөрөнгөөр бизнесийн харилцаанд оролцдог хуулийн этгээдийн нөлөө бүхий томоохон эздийг хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийн үүднээс ил тод байлгах, тэдгээрийн хөдөлгөөнд хяналт тавих үндсэн зорилго бүхий зохицуулалт юм. 2. Иргэн Д.Ламжав мэдээлэлдээ Банкны тухай хуулийн дээрх зүйл, заалтууд нь Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд ингэснээрээ Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөнө гэж үзжээ. Гэвч Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон асуудлыг бусад хуулиар, нийтлэг асуудлыг энэ хуулиар тус тус зохицуулна.” гэж заасан байдаг. Банкны зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, түүнд тавигдах тусгай шаардлага нь арилжааны банкны эрхлэх үйл ажиллагааны онцлогоос хамааран нарийвчилсан хуулиар зохицуулагдана. Банк үнэт цаас гаргах түүнийг бусдад эзэмшүүлэх, тухайн үнэт цаасны өмчлөгч өөрчлөхтэй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5