Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

299 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эдгээр стандарт тус бүрт“холбогдох этгээд” гэсэн ойлголтод тодорхойлолт өгсөн бөгөөд түүнд нийцүүлэн Банкны тухай хуульд “холбогдох этгээд”-ийн хүрээг тогтоосон билээ. Уг ойлголтыг байж болох бүхий л хүрээг хамарч тодорхойлох нь эдийн засгийн хувьд хянан шалгагч, аудиторуудад системийн эрсдэл, холбогдох этгээдийн гинжин холбоо, түүнээс үүдэн гарч болзошгүй эрсдлийг тогтоон илрүүлэх, түүнийг ойлгох нөхцлийг бүрдүүлдэг бол хууль зүйн үүднээс эрх зүйн зохицуулалтын аливаа хийдэл гаргахгүй байх боломж олгох юм. Банкны тухай хуулийг бүхэлд нь авч үзвэл “холбогдох этгээд”-тэй холбоотой зохицуулалт үндсэн 2 бүлэг асуудлыг хамарч байгаа. Үүнд: 1. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл буюу Банкны үйл ажиллагаанд хийххязгаарлалттай холбоотой бүлэг харилцаа - уг зохицуулалтын хүрээнд нэг зээлдэгчболон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, баталгаа, батлан даалтын нийлбэрдүндхязгаарлалт тогтооно. 2. Тус хуулийн 36 дугаар зүйл буюу банкны хувьцаа эзэмшигч дангаар болонхолбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийнхувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа. Эдгээр бүлэг зохицуулалт нь Монголбанкны нэгдсэн хяналт шалгалтын талаар тус хуульд орсон хэм хэмжээг хэрэглэх болон банкны өмчлөл хэт монополь байдалтай болж банкны салбарын өрсөлдөөнийг хязгаарлах, ингэснээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирохоос сэргийлэх суурь үндэслэл болох бөгөөд хүчингүй болсон Банкны тухай хуульд холбогдох этгээдийн хүрээг хэт явцуу тодорхойлж, тэдгээрийг бүхэлд нь хамарсан нэгдсэн хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцааг бүрэн зохицуулаагүйгээс үүдэлтэй практик үр дагаврыг дурдах шаардлагагүй бизээ... Хоёр. Иргэн Д.Ламжав мэдээлэлдээ Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.7, 36.11, 36.12 дахь хэсгүүд нь банкны хувьцаа эзэмшигчийн болон бусад этгээдийн өмчлөх эрхийг ноцтой хязгаарлаж, тэдгээрийг ялгаварлан гадуурхаж, эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулан, улмаар тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, ...Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалттай нийцэхгүй байна гэж үзжээ. 1. Үндсэн зарчмын 4-т “Нөлөө бүхий хувь нийлүүлэгчдийн бүтцийн өөрчлөлт -Банкны нөлөө бүхий хувьцаа буюу хяналтын эрхийг шууд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5