Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

298 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2010 оны 1 дүгээр сард баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 1974 онд Бельги, Канад, Герман, Итали, Япон, Голланд, Швед, Швеицар, Их Британи, Америк зэрэг 10 орнууд хамтран байгуулсан эдүгээ нийт 27 орны гишүүнчлэлтэй боловч тогтоосон зарчим, бусад стандартыг нь дэлхийн 100-аад орон сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа олон улсын байгууллага болох Базелийн хорооноос 1997 оны 9 дүгээр сард баталж 1999, 2006, 2007 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-д тулгуурлан боловсруулагдсан билээ. Эдгээр Үндсэн зарчмууд нь банкны хяналт шалгалтыг зохистой хэрэгжүүлэхэд шаардлагатай, нийтлэг хэрэглэгдэх суурь хэм хэмжээнээс бүрддэг. Үндсэн зарчмуудыгдээр дурдсанчлан дэлхийн ихэнх орнууд хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд дотоодын болон олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад тодорхойхувь нэмэр оруулахаас гадна хяналт шалгалтын үр дүнг сайжруулах үндэслэл болно. Тус зарчмын 11-д “Холбогдох этгээдийн эрсдэл: Холбогдох этгээдтэй холбоотой санхүүгийн үүргээс (тэнцэл дээр болон тэнцлийн гадуурхи) учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор хянан шалгагч нар банкнаас холбогдох этгээдэд зээл олгоход учирч болзошгүй эрсдлийг тогтоох, түүнээс сэргийлэх, учирсан алдагдлыг холбогдох хэм хэмжээний дагуу тэнцлээс хасах талаар тавигдах шаардлагуудыг тогтоох нь зүйтэй.”гэжзаасан байдаг. Олон улсын туршлагаас харахад ихэнх улс орнууд холбогдох этгээдийн хүрээг Холдингийн тухай хууль зэрэг төрөлжсөн хуульдаа нарийвчлан тогтоосон байдаг бөгөөд ингэхдээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартад заасан тодорхойлолтыг ашиглаж байна. Монгол Улс нь Олон улсын аудитын болон нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг албан ёсоор мөрдөж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” шаардлага тавьдаг бол Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт“Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө” гэж заасан байдаг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5