297 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн явдал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй байна. Тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжүүлнэ” гээд 57.1.2 дахь хэсэгт “банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах.”, мөн зүйлийн 57.3 дахь хэсэгт “Банканд бүтцийн өөрчлөлт хийх тухайт өлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 57.2-т заасны дагуу Монгол банкны шийдвэр гарснаас хойш зургаан сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монгол банк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.” хэмээн заасан нь Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт “Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.” гэсэнтэй зөрчилдөж байна. Тодруулбал, компанийг татан буулгах субъект нь хуульд зааснаар хувь нийлүүлэгчдийн хурал, шүүх гэж заасан байхад Банкны тухай хуулийн дээрх заалт, хэсэгт “...Монголбанк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.” хэмээн заажээ. Энэ нь улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчжээ” гэжээ. Хоёр.Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир 2010 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Нэг. Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыгтус тус зөрчин холбогдох этгээд гэсэн нэр томьёог хуульд хэт өргөн агуулгаар томьёолж, үүний дотор Монголбанк хүртэл өөрийн үзэмжээр тодорхойлох эрхийг олгосны сацуу тэдгээрт банкнаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээнд хэтэрхий өргөн хүрээтэй хязгаарлалт тавьсан нь банкны хэвийн үйл ажиллагааг хязгаарлан хөрөнгийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэж үзэж иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5