Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

296 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсэн заалт хэмээн үзэж байна. Тодруулбал, хүний өмчлөх эрхийн хязгаарлалт нь бусдын эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн зайлшгүй шаардлага байх бөгөөд ийм шаардлагад тулгуурлаагүй хязгаарлалт бүхий хууль нь өөрөө өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн дээрх хэсэгт заасан банкны хувьцааг захиран зарцуулах, эзэмших эрхийг хязгаарласан, хориглосон заалтууд нь хүний өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болж чадахгүй байна. Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Банк нь ... үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат ... байж болно” хэмээн заасан бөгөөд Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нээлттэй буюу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ” хэмээн заасан байна. Тодруулбал, нээлттэй компанийн хувьцаа нь хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагдах боломжтой бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа хараат бусаар чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээд түүнийг эзэмших эрхтэй байхыг нээлттэй компани гэж үздэг. Тиймээс 36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.7, 36.11 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтын үндэс болсон хувьцаа эзэмшигчийн чөлөөтэй захиран зарцуулах эрх болон бусад этгээдийн өмчлөх эрхийг ноцтой хязгаарлаж, тэдгээрийг ялгаварлан гадуурхаж, эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулах, улмаар тэгш эрхийн зарчмыг зөрчихөөр байгаа нь мөн Компанийн тухай хуулийн зүйлтэй зөрчилдөж, хууль дээдлэх зарчим алдагдаж байна. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт нөлөө бүхий саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн холбогдох этгээд бусад банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “холбогдох этгээд”-ийн агуулгад хууль тогтоогч хэтэрхий өргөн хүрээтэй тайлбар өгсөн нь үнэн чанартаа огт холбоогүй этгээдийн өмчлөх эрхэд хүртэл хавтгайруулан халдах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Аливаа этгээд, ялангуяа нээлттэй компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй захиран зарцуулах, түүнийг эзэмших (36.3, 36.4, 36.7, 36.11), мөн зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан банкны хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээдийн өөр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмших зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5