Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

295 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй...” хэмээн заасан байна. Холбогдох этгээд гэсэн нэр томьёог хуульд хэтэрхий өргөн агуулгаар томьёолж, үүний дээр Монголбанк хүртэл өөрийн үзэмжээр тодорхойлох эрхийг олгосны сацуу тэдгээрт банкнаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээнд хэтэрхий өргөн хүрээтэй хязгаарлалт тавьсан нь банкны бизнесийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлан хөрөнгийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Монгол улсад банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 14 банк байдаг бөгөөд эдгээрээс зээл олгох хөрөнгө, чадвартай, дээр нь орон нутагт өөрийн салбартай банк цөөхөн байна. Иймд дээрх зохицуулалт нь бодит байдалд төдийлэн нийцэхгүйн дээр зарим иргэдийн банкны үйлчилгээ авах эрх хумигдаж, улмаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах...” эрх үндэслэлгүйгээр хязгаарлагдаж байна. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монгол банкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монгол банк шаардах бөгөөд Монгол банкныз өвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно”, 36.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монгол банк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно”, 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэснийг зөрчиж байна. Өмчлөх эрх нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдах” боловч уг хязгаарлалтын үндэс нь мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5