294 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “холбогдох этгээд” гэх хуулийн нэр томьёог а, б, в, г, д, е, ё, ж гэсэн найман дэд заалтаар тодорхойлжээ. Энэ нэр томьёо маш өргөн хүрээг хамаарснаас гадна, заримдаа таамаглан тогтоох, бүр сүүлдээ Монголбанкны үзэж байгаагаар энэ нэр томьёог хэрэглэхээр тодорхойлсон байна... Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “холбогдох этгээд гэж дор дурдсан иргэн, хуулийн этгээдийг;” 3.1.2.а - 3.1.2.ж хүртэлх хэсэгт аливаа хуулийн этгээдийн хувьцаандхамаарахүнэтцаасыгшууд болон шууд бус хэлбэрээр эзэмшиж байгаа болон уг хувьцааг гаргагч, ирээдүйд эзэмших, гаргах этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, аливаа хуулийн этгээдийн бодлого, үйл ажиллагаанд хэлцлийн үндсэн дээр шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг, хяналт тавьдаг, түүнийг хүлээн зөвшөөрсөн этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, тэдгээр нь шууд буюу шууд бус хэлбэрээр хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд болон эцэст нь Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн этгээдийг холбогдох этгээд байхаар маш өргөн хүрээнд хуульчилсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” хэмээн зохицуулсан боловч Монголбанк холбогдох этгээдийг дур мэдэн тодорхойлохоор заасан нь угтаа банкны зээлийн үйл ажиллагаа, шийдвэрт Монголбанк оролцох бололцоог нээж, хуулийн заалтууд агуулгын хувьд зөрчилдөж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчим алдагдаж байна. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй”, мөн зүйлийн 17.3 дахь хэсэгт “Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5