293 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2010.06.30 Дугаар 03 Улаанбаатар хот Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяанарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаГ.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүнД.Балдан-Очирнар оролцов. Хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаарзүйлийн 3.1.2 дахьзаалт, 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалтҮндсэнху улийнНэгдүгээрзүйлийн 2 дахьхэсэг, Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг, 36 дугаарзүйлийн 36.4, 36.11, 36.12 дахьхэсгийнзаалтҮндсэнхуулийнАравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “...Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5