284 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Логик дараалалын хувьд аливаа асуудлыг оруулж танилцуулдаг бөгөөд танилцуулах нь оруулахын дараагийн арга хэмжээ, алхам болдог. Энэ утгаар Үндсэн хуулийн цэцэд зөвхөн эхний үйлдэл хийх эрх хэмжээ байна гэж үзэж байна. Логикийн гаргалгааны хувьд дараахь байдлаар явагдах хууль зүйн процедур байх нь зохимжтой гэж үзэж байна: Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хуралд дүгнэлт оруулах, Улсын Их Хурал хэлэлцэх асуудалдаа оруулах, танилцах, Улсын Их Хуралд нь хүлээн авмагцаа авах арга хэмжээгээ Цэцэд танилцуулах, харин хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана. Оруулах нь заавал Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгч ирж биечлэн тайлбарлахыг шаардаж буй эсэх? Үндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүдийн хараат бус байдлыг шалгуур болгон энэ хоёр нэр томъёог шинжлэн үзвээс оруулахыг танилцуулахаас явцуу утгаар ойлгох нь зохимжтой байна. Учир нь шүүхийн бие даасан байдлыг зөвхөн түүний гишүүдийн хараат бус байдал, санхүүгийн бие даасан байдлаар хязгаарлан ойлгохгүй бөгөөд гадны болон дотоод нөлөөнөөс ангид байхыг ойлгоно. Гадны нөлөө гэдгийг улс төрч, албан хаагч, бизнесийн бүлэг, иргэн зэрэг хэний ч зүгээс үзүүлж болох шахалт, дарамт, бусад нөлөөг ойлгодог. Иймд аливаа шүүх шийдвэрээ бусдаас бие дааж гаргах нь шударга шүүхийн баталгаа болдог. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлтэй танилцахад дээрхи баталгаа алдагдаж байгаа нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 4 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс “Д.Оюунхорол: -Тийм учраас Бямбадорж дарга аа, ямар их хэмжээний зардал, чирэгдэл хүмүүсийн амьдралд тэр зүйл нь нөлөөллөө өгч байгаа вэ гэдэг талаас нь эдийн засгийн агуулгаар нь бодооч ээ гэж хэлсэн байхгүй юу...”, Тэгвэл энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгч биечлэн ирж /гишүүн/ тайлбарлах нэг талаасаа ажлаа тайлагнах, хамгаалах байдлаар эрх мэдлийн хуваарийг алдагдуулахаас гадна аливаа байдлаар автагдах боломж үүсэх магадлалтай гэж үзэж байна. Оруулах гэдэг нь Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх мөн эсэх? Энэ асуудлыг гадаад улсын хууль тогтоомжтой харьцуулан судлах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5