Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

283 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол хэлний үгийн сангийн утга, утгазүйн хувьд ийм байх атал, манай хууль дүрэмд оруулах, танилцуулах хэмээсэн хоёр үгийг нарийн бодолцохгүй, ойролцоо утгат үг мэт хэрэглэсэн тал ажиглагдаж байна. 2. Эрх зүйн асуудал Оруулах нь танилцуулж байгаа асуудал мөн эсэх? Оруулах нь танилцуулахдаа багтаж байна уу, танилцуулах нь оруулахдаа багтаж байна уу, эсвэл энэ хоёр бие даасан ойлголт уу? Хэл зүйн хувьд “оруулах” гэсэн үгний агуулгад “танилцуулах” нь багтаж байх болов ч хууль зүйн ухаанд энэ хоёрын хуул зүйн үр дагаврын хувьд нэг ойлголтоор авч үзэх нь дутагдалтай байна. Оруулах гэдэг ажиллагааг зорилгын хувьд танилцуулах, нэмэлт хийлгэх, асуудал, саналыг шийдвэрлүүлэх болон шууд үйлдэл болох нэмэлт хийх үр дагавартайгаар хийдэг байна. Танилцуулах гэдгийг мэдээлэл хийх, таниулах, тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр мөн хийдэг. Тухайлбал, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын нийт хуулиас 140 орчимд нь 500 орчим удаа оруулах гэсэн үгийг ашигласан бол танилцуулах гэсэн үг 70 орчим хуульд ойролцоогоор 250 удаа орсон байна. Эндээс үзэхэд хууль тогтоогч энэ хоёр үгийг хэрэглэхдээ нэг агуулгаар хоёр үгийг хэрэглэсэн байхаас гадна нэг үгийг олон янзын агуулгаар хэрэглэсэн байна. Тухайбал, тодорхой асуудал, санал, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, засвар оруулах, орлогод оруулах, хөрөнгө оруулах зэрэг, мөн дүнг танилцуулах, бодлого, байр суурийг танилцуулах, санал танилцуулах, эрх үүргийг нь танилцуулах, ирцийг танилцуулах гэх зэргээр хэрэглэсэн байна. Үүнийг дараахь байдлаар ерөнхийлөн ангилж үзэж болох байна: 1. Зохих байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад асуудал, санал оруулах, танилцуулах / гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хууль тогтоогчид болон доод албан тушаалтнаас дээд байгуулагад/ 2. Зохих байгууллагаас тодорхой асуудлаар авах арга хэмжээг нь чиглүүлэх, үндэслэлийг нь бүрдүүлэх /дүгнэлт оруулах/ 3. Тодорхой зүйлийг оруулах, багтаах, танилцуулах зэрэг үйлдэл хийх /хууль, тогтоол, дүрэм, журам, шийдвэрт хийх засвар, хөрөнгө оруулах, эрхийг нь танилцуулах/

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5