Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

285 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагагүй байна. Учир нь манайхаас бусад улс аливаа шүүхийн шийдвэрийг, тэр дундаа Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг ямар ч байдлаар дахин хэлэлцдэггүй байна. Хууль тогтоогч нь холбогдох шийдвэрийг хүлээн авч ямар хууль, бусад актыг Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт хэрхэн нийцүүлэх талаар л хэлэлцэх ёстой гэж гадаадын болон монголын нэр хүнд бүхий эрдэмтэд үздэг. Тухайлбал, манай улсын Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн нэртэй эрдэмтэн доктор, профессор Г.Совд Монгол Улсын Үндсэн хуульд эрдэм шинжилгээний тайлбарыг өгөхдөө “...Цэц өөрийн үйл ажиллагаагаа хариуцан тайлагнахын тулд шийдвэрээ дүгнэлт хэлбэрээр гаргаж, Улсын Их Хуралд өгч байгаа хэрэг биш, Улсын Их Хурал хууль тогтоох засаглалын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага учраас өөрийн гаргасан аливаа шийдвэр болон ... бусад ... хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэйг хүндэтгэсэн хандлага юм гэжээ. Иймд Үндсэн хуулийн эрх зүйн хувьд Цэцийн оруулсан холбогдох шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авч ямар хууль, бусад актыг яаж өөрчлөх талаар л хэлэлцэх нь зөв гэж үзэж байна. Бичиг хэргээр хүргүүлэх нь оруулах нь мөн эсэх? Тухайн тохиолдолд танилцуулах нь оруулахын дараагийн арга хэмжээ, алхамын хувьд бөгөөд Цэцийн бие даасан, гишүүний хараат бус байдлыг хангах үүднээс “оруулахыг” илгээх, хүргэх үйлдлээр хязгаарлан үзэж, нөгөөтэйгүүр Цэцийн зүгээс, Улсын Их Хурал дүгнэлттэй танилцах, цаашид авах арга хэмжээгээ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхэд халдахгүйн баталгааг хангахын тулд албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу оруулахыг бичиг хэргээр хүргүүлэн, хүлээлгэн өгөх нь зохимжтой нэг хэлбэр гэж үзэж байна.” гэжээ. Зургаа. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5