282 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хуралд оруулах гэдэг нь Их Хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд багтаана гэсэн утгатай байна. Танилцуулах гэдэг нь танин мэдэх үйлийг олон хүнд мэдүүлэх гэсэн утгатай бөгөөд тань+лц+уул+х гэсэн бүтэцтэй болно. Тань хэмээх үйл үгийн үндсэнд хамтран үйлдэлцэх хэвийн –лц дагавар түүн дээр бусдаар үйлдүүлэх хэвийн –уул дагаврыг залгажээ. Танилцуулах гэдгийг бичгийн хэлэнд гол төлөв таниулах хэмээн бичдэг байсан. Танилцуулах гэдэг нь аливаа нэг юмны тухай бусад олон хүнд ойлгууж мэдүүлэх гэсэн гол утгатай. Энэхүү хуульд бичсэнийг тайлбарлавал тухайн шийдвэр дүгнэлтийг Их Хуралд тайлбартай мэдээлэх хэмээсэн утга болно. Танилцуулах нь мэдээлэх төдий бус уг шийдвэр дүгнэлтийн утга учрыг зөв ухааруулах учиртай тул цэцийн зохих гишүүн хуралд оролцож тайлбар өгч болно. Энэ хоёр үгийн утгыг тодотгон үзэх гэвэл, оруулах, танилцуулах хэмээсэн хоёр үйл үгэнд нэр үг бүтээх –га дагаврыг залгаад үзэж болно. Ингэж үг бүтээвэл “оруулга”, “танилцуулга” хэмээсэн хоёр үг бүтэх бөгөөд оруулга гэдэг нь тухайн хууль дүрэмд хийсэн зохих нэмэлт засвар сэлтийг өгүүлэх бөгөөд танилцуулга гэвэл зөвхөн тухайн дүгнэлт, шийдвэрийн утга учрыг тайлбарласан зүйл байх болно. Дээрх тайлбараас дүгнэн хэлэхэд оруулах гэдэг нь Их Хуралд заавал авч хэлэлцэх асуудлын тухайд өгүүлсэн бөгөөд уг зүйлийг оруулж байгаа цэцийн төлөөлөгч ч байх ёстой. Танилцуулах нь оруулахдаа бүрэн багтана. Оруулж байгаа асуудал бол танилцуулаад зогсохгүй ажил хэрэг болгох тухайд авч ярих ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээлэх, танилцуулах гэдгээс илүү өргөн хүрээнд буюу Их Хурлын авч хэлэлцэх асуудал болгохыг оруулах хэмээн ойлгож болно. Асуудлыг бичиг хэргээр хүргүүлэх хэмээх нь оруулахтай огт адилгүй. Энд өгүүлж байгаа хүргүүлэх гэдэг нь албан ёсоор мэдэгдэж байгаа л хэрэг. Цаашид яах ёстойг заагаагүй байна. Нэг ёсны мэдээлж байгаа хэрэг. Мэдээлэх гэдэг нь эрт цагтаа мэдээ авахыг хэлдэг байсан бөгөөд сүүлдээ мэдээ өгөхийг ч бас заах болжээ. Энэ хуульд заасан мэдээлэх гэдэг нь тухайн хэрэг явдал гарсан шийдвэр дүгнэлтийг албан ёсоор сонсгож, мэдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ийм шийдвэр, ийм дүгнэлт гарлаа шүү гэдгийг албан ёсоор сонортуулж байгаа хэрэг. Хүргэх гэдэг нь аваачиж өгөх гэсэн утга бөгөөд энэ хуульд зааснаар бол “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлэхээр үнэн зөв хувийг албан ёсоор хүргэн өгөхийг заажээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5