Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

281 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчдийн нэгдсэн дүгнэлтэд: 1. Монгол хэл зүйн асуудал Уг бичигт хуулийн ишлэлийг тавиад, “танилцуулах”, “хүргүүлэх”, “мэдээлэх” хэмээсэн үгсийн талаар тайлбар хүсч бас дараахь асуултанд хариулахыг хүсчээ. - Асуудлыг бичиг хэргээр хүргүүлэх нь оруулах мөн эсэх? - Оруулах гэдэг нь Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх мөн эсэх? - Оруулах нь заавал Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгч ирж биечлэн тайлбарлахыг шаардаж буй эсэх? - Оруулах нь танилцуулж байгаа асуудал мөн эсэх? Оруулах нь танилцуулахдаа багтаж байна уу? Танилцуулах нь оруулахдаа багтаж байна уу, эсвэл энэ хоёр бие даасан ойлголт уу? Оруулах, танилцуулах хэмээсэн хоёр үгийн язгуур нь орох, таних бөгөөд энэхүү язгуурын цөм утга нь: орох нь аливаа нэг юм нөгөө нэг юмын дотор багтах, гадна байгаа зүйл дотор талд нь очих гэсэн гол санаатай бол таних нь уг юмыг сайн мэдэж авах гэсэн гол санаатай билээ. 1717 оны монгол хэлний “Хорин нэгтийн тайлбар толь”-д “Дотоодод одохыг ормуй хэмээмүй” хэмээн тайлбарласан байх нь чухам гол утгыг өгүүлжээ. Энэ хоёр үгийн цаашид хувирсан хэлбэрийн утгыг нягтлахдаа энэхүү язгуурын цөм утгаас нь бодолцох ёстой. Оруулах гэдэг нь орох үйлийг бусдаар хийлгэх гэсэн утгатай бөгөөд –уул гэсэн дагаврыг хэлний нэр томъёогоор бусдаар үйлдүүлэх хэвийн дагавар гэдэг. Мөн дурдсан орох хэмээх үгийн утга дагуу үйлийг бусдаар хийлгэх гэсэн санаа бөгөөд аливаа нэг юмыг тухайн нэг юмын дотор багтаах, ороход хүргэх хэмээсэн утгатай. “Хорин наймтын тайлбар толь”-д “Гэр байшин буюу эд бодсын үүд амсраар дотор хийхийг оруулмуй” хэмээн тайлбарласан нь монгол хүн нийтийн ойлгох өргөн гол утга нь юм. Энэхүү гол утгаас салаалсан дэд утгууд байдаг боловч ерөнхий санаагаа агуулж явдаг. Жишээлбэл: гэрт оруулах, далд оруулах гэх мэт бодит утгаас салаалж эрхэндээ оруулах, аргандаа оруулах, өөрчлөлт оруулах гэх мэт байх жишээтэй. Энэ хуульд бичсэнийг монгол хэлний үгийн утгаас нь ургуулан үзвэл,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5