Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

280 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл асуулт асууж, хариулт авч байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт гэж үзэхгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр юм. Харин Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэх билээ. ... Мэдээлэл гаргагч Цэц есөн гишүүнтэй, шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул Цэцийн дарга, эсвэл орлогч нь дангаараа Цэцийг төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй хэмээн үзжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ийнхүү зохицуулалтыг боловсруулахдаа Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулж байх /Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон Улсын Их Хурлын 2001 оны 61 дүгээр тогтоолын 15.1.1, 15.3.2 дахь заалт/-аар заасныг Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь танилцуулахаар тогтоожээ. Үндэслэл нь: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Цэцийн дарга Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана мөн зүйлийн 6 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилж байхаар заасан зүйлтэй нийцүүлэх зорилгыг агуулсан юм. Зөвлөлдөх тасалгаанд хамтын зарчмаар маргааныг хянан хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах эрх хэмжээ бүхий субъект Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хуралд танилцуулж байгаа явдал бусад хууль тогтоомжийн заалтад нийцэж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй зүйл юм. Харин хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байгаа бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх боломжтой юм. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулж байдаг одоогийн зохицуулалт нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ...”, Далдугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5