Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

279 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зургадугаарт, Цэцийн гишүүний халдашгүй байдлыг хуульчилан тогтоосон нь Цэцийн хараат бус байдлын баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн өргөдөл, мэдээлэл хүлээн авах, Цэцийн хуралдаанд бэлтгэх, маргаан хянан хэлэлцэхэд нь хэн боловч дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох аливаа бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглосон заалтыг Улсын Их Хурлаас хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн. Ийнхүү Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар тус тус хуульчилан баталгаажуулсан болно. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Улсын Их Хурал асуудлыг нь шийдвэрлэж байх тусгайлсан журам тогтоон мөрдөж байгаа билээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх, санал хураалт явуулах, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах процедур журмыг хуульчилсан юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дээр дурдсан заалтууд Цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц, Улсын Их Хурлын гишүүдээс үзэл бодлоо тулгасан, Цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар заасан, улмаар Улсын Их Хурал нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг төлөөллийн байгуулагын хувьд тодорхой асуудал хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэр гаргадаг ерөнхий зарчимтай болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасанчлан Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах бүрэн эрхтэй билээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ерөнхий зохицуулалт ёсоор Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлаар үүний дотор Цэцийн дүгнэлтийн талаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5