278 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээрх асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нар Дунд суудлын хуралдаан бэлтгэх явцад гаргасан тайлбартаа: “...Мэдээлэл гаргагч нь мэдээллийн үндэслэлдээ Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, хариулт авах хэм хэмжээ нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй, Цэцийн гишүүний итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон талаар бичсэн байна. Түүнчлэн мэдээлэл гаргагч “дүгнэлт танилцуулж буй этгээдээс асуулт асууж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн” хэмээн үзжээ. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хараат бус байна гэдэг нь дараахь байдлаар нотлогдож байгаа билээ. Үүнд: Нэгдүгээрт, Цэц есөн гишүүнтэй, тэдгээрт нэр дэвших хүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас тэнцүү тоогоор санал болгодог нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг тэнцвэржүүлж, улмаар баталгаажуулж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар Цэцийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орохыг хориглосон нь Цэцийг төрийн эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн үндсийг тогтоосон. Гуравдугаарт, Цэцийн даргыг гишүүд дотроосоо дэвшүүлэн, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан хүнийг сонгодог. Улсын Их Хурлаас шууд томилдоггүй. Дөрөвдүгээрт, Цэцийн маргаан хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага ногдуулах, гаргасан шийдвэрийг нь хянах эрх бүхий байгууллага үгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг Цэц хэрэгжүүлнэ. Тавдугаарт, Цэц үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бие даасан төсөвтэй. Түүнийгээ өөрөө захиран зарцуулна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5