Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

277 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль,... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцсэн эсэхийг шалгаж түдгэлзүүлж өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлсэн байна. Уг шаардлагатаа: “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.9 дэх заалт мэдээлэлд дурьдсан Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох, түдгэлзүүлэх” гэжээ. Гурав. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн тогтоолыг Улсын Их Хурлын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга эсвэл орлогч дарга, шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, тайлбар авч байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ хэнээс ч хараат бус байж зөвхөн Үндсэн хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг зарчмыг гажуудуулж байна гэж үзэж байна. ... Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “...Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь...”, 32.1.9 дэх заалтад “... Цэцийн дарга, түүний орлогчоос...”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтын “...Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь...”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ... дарга нь ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5