268 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэр гаргадаг ерөнхий зарчимтай болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасанчлан Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах бүрэн эрхтэй билээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ерөнхий зохицуулалт ёсоор Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлаар үүний дотор Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж, хариулт авч байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт гэж үзэхгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр юм. Харин Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэх билээ. ... Мэдээлэл гаргагч Цэц есөн гишүүнтэй шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул Цэцийн дарга, эсвэл орлогч нь дангаараа Цэцийн төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй хэмээн үзжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ийнхүү зохицуулалтыг боловсруулахдаа Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулж байх /Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон Улсын Их Хурлын 2001 оны 61 дүгээр тогтоолын 15.1.1, 15.3.2 дахь заалт/-аар заасныг Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь танилцуулахаар тогтоожээ. Үндэслэл нь: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Цэцийн дарга Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана мөн зүйлийн 6 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилж байхаар заасан зүйлтэй нийцүүлэх зорилгыг агуулсан юм. Зөвлөлдөх тасалгаанд хамтын зарчмаар маргааныг хянан хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах эрх хэмжээ бүхий субъект Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хуралд танилцуулж байгаа явдал бусад хууль тогтоомжийн заалтад нийцэж,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5