269 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй зүйл юм. Харин хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байгаа бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх боломжтой юм. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулж байдаг одоогийн зохицуулалт нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нараас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтийн тухай: Үндсэн хуулийн цэц дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 07 тоот магадлал гаргасан байна. Уг магадлалын тогтоох хэсэгт: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулсугай. 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийсүгэй” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ. 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулах журам тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5