Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

267 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гуравдугаарт, Цэцийн даргыг гишүүд дотроосоо дэвшүүлэн, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан хүнийг сонгодог. Улсын Их Хурлаас шууд томилдоггүй Дөрөвдүгээрт, Цэцийн маргаан хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага ногдуулах, гаргасан шийдвэрийг нь хянах эрх бүхий байгууллага үгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг Цэц хэрэгжүүлнэ. Тавдугаарт, Цэц үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бие даасан төсөвтэй. Түүнийгээ өөрөө захиран зарцуулна. Зургадугаарт, Цэцийн гишүүний халдашгүй байдлыг хуульчилан тогтоосон нь Цэцийн хараат бус байдлын баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн өргөдөл, мэдээлэл хүлээн авах, Цэцийн хуралдаанд бэлтгэх, маргаан хянан хэлэлцэхэд нь хэн боловч дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох аливаа бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглосон заалтыг Улсын Их Хурлаас хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн. Ийнхүү Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар тус тус хуульчилан баталгаажуулсан болно. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Улсын Их Хурал асуудлыг нь шийдвэрлэж байх тусгайлсан журам тогтоон мөрдөж байгаа билээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх, санал хураалт явуулах, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах процедур журмыг хуульчилсан юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр дурдсан заалтууд Цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц, Улсын Их Хурлын гишүүдээс үзэл бодлоо тулгасан, Цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар заасан, улмаар Улсын Их Хурал нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг төлөөллийн байгуулагын хувьд тодорхой асуудал хэлэлцэж цөөнхийн саналыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5