Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

266 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг зарчмыг гажуудуулж байна гэж үзэж байна. ... 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “...Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь...”, 32.1.9 дэх заалтад “... Цэцийн дарга, түүний орлогчоос...”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтын “...Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь...”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ... дарга нь ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “...Мэдээлэл гаргагч нь мэдээллийн үндэслэлдээ Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, хариулт авах хэм хэмжээ нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй, Цэцийн гишүүний итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон талаар бичсэн байна. Түүнчлэн мэдээлэл гаргагч “дүгнэлт танилцуулж буй этгээдээс асуулт асууж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн” хэмээн үзжээ. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хараат бус байна гэдэг нь дараах байдлаар нотлогдож байгаа билээ. Үүнд: Нэгдүгээрт, Цэц есөн гишүүнтэй, тэдгээрт нэр дэвших хүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас тэнцүү тоогоор санал болгодог нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг тэнцвэржүүлж, улмаар баталгаажуулж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар Цэцийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орохыг хориглосон нь Цэцийг төрийн эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн үндсийг тогтоосон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5