265 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцсэн эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлжээ. Уг шаардлагатаа: “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Цэцэд гаргасан мэдээллийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна: 1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.9 дэх заалт мэдээлэлд дурьдсан Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох” гэжээ. Гурав. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн тогтоолыг Улсын Их Хурлын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга эсвэл орлогч дарга, шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, тайлбар авч байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ хэнээс ч хараат бус байж зөвхөн Үндсэн хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5