Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

264 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаантай асуудлаар Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, түүнчлэн Цэцийн дүгнэлтийг танилцуулж буй этгээдээс асуулт асуух, хариулт өгөх хэм хэмжээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар тогтжээ. Харин энэхүү хэм хэмжээ нь “шүүх” үндсэн чиг үүрэг бүхий Үндсэн хууль зөрчсөн маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон байна. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн маргааныг Цэц эцэслэн шийдвэрлэх тул Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс өөрийн үзэл бодлоо Үндсэн хуулийн цэцэд тулгах, улмаар хэнээс ч үл хараат байх Цэцийн гишүүдийн итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй байна. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор дүгнэлт танилцуулж буй этгээдээс гишүүд асуулт асуух нь нөгөө талд хариулах үүргийг бий болгож байгаа бөгөөд энэ нь Цэц шийдвэрээ төрийн эрх барих дээд байгууллагын өмнө хамгаалах агуулгатай болсон байх тул Үндсэн хуулийн хэрэгжилтийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэж, хэн нэг гишүүн нь илүү эрх эдлэхгүйгээр шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй холбоотой асуудал буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай асуудлаар уул байгууллагыг нэг гишүүн нь тэр дундаа дарга эсвэл орлогч нь төлөөлөхгүй. Тиймээс Цэцийн шийдвэрийг Цэцийн дарга эсвэл орлогч нь дангаар Цэцийг төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5