257 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар магадлалын үндэслэх хэсэгт: 1. Иргэн Д.Тогтохжаргалын “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна” гэсэн агуулга бүхий өргөдлийг Цэцийн гишүүн Л.Рэнчин шалгаад 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 38 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолын үндэслэх хэсэгт “...Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил биш байх тул Үндсэн хуулийн цэцэд харьяалан шийдвэрлэх маргаан биш байна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байна. 2. Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн Д.Тогтохжаргалын гаргасан гомдол нь үндэслэлтэй байна” гэжээ. Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Гэр бүлийн тухай хуулийн 57.2-ийн “60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэсэн заалт Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчөөгүй болно. Энэ нь дараахь үндэслэлтэй юм. Улсын Их Хурлаас 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг баталж, энэхүү хуулиар хүндэтгэн үзэх шалтгаанаар эцэг эхийн асран хамгаалалтгүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах хэд хэдэн арга, хэлбэрийг тогтоож өгсөн билээ. Үүнд: 1. үрчлэлт, 2. асран хамгаалалт, 3. харгалзан дэмжих, 4. гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх. Монгол Улс 1990 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон билээ. Ийнхүү конвенцийн дагуу үрчлэлтийн тогтолцоог хүлээн зөвшөөрдөг улс орон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5