Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

258 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болохын хувьд дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, хүүхдийг үрчлүүлж байх үүргийг оролцогч улс хүлээж байна. Мөн Монгол Улс соёрхон баталсан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”-ын 4 дүгээр зүйлд “аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрөхөөр” тунхагласан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ. Конвенцийн болон Үндсэн хуулийн дээрхи заалтуудыг баримтлан Гэр бүлийн тухай хуулиар хүүхэд үрчлэн авагчид тавигдах шаардлагыг хуульчилжээ. Дэлхийн бусад орны жишгээр ч гэсэн үрчлэн авагчид тавигдах шаардлагад санхүүгийн чадавхи, эрүүл мэндийн боломжоос гадна үрчлэн авагч ба үрчлүүлэгч хоёрын насны зохистой зөрүүг хуульчилсан байдаг юм. Монголчуудын зан заншил, уламжлалт ёсыг хууль тогтоогч харгалзан үзэж бүтэн өнчин хүүхдийг буюу эцэг, эх нь хоёулаа, эсхүл өрх толгойлсон ганц бие эх /эцэг/ нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хууль ёсны асран хамгаалагч үгүй үлдсэн хүүхдийг төрөл, садангийн аль ч насны хүн үрчлэн авч асран хүмүүжүүлэх эрхийг хэвээр үлдээсэн болно. Үүнийг гэр бүлийн тухай хуулийн 57.3 дахь заалтаар баталгаажуулсан юм.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Хуулиар тогтоосон хүүхэд үрчлэн авах шалгуурыг хангасан, эрх зүйн бүрэн чадамж бүхий Монгол Улсын иргэнийг “60-аас дээш настай” гэсэн үндэслэлээр түүний хүүхэд үрчлэн авах эрхийг хассан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5