256 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Би одоогийн мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглохоор заасан нь Үндсэн хуулийн заалт, утга агуулгыг ноцтой зөрчсөн байна гэсэн үндэслэлээ өмнөх өргөдөлд тодорхой дурдаж нотолсон тул энд давхардуулан бичсэнгүй” гэжээ. Дөрөв. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч, иргэн Х.Хуандаг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай ... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасан нь хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэн хязгаарласан, 60-аас дээш настай хүнийг эрх хасуулсан, хязгаарлуулсан, сэтгэцийн өвчтэй, олон удаагийн ял шийтгүүлсэн, шүүхээс эрхээ хасуулж хязгаарлуулсан хүмүүсийн хэмжээнд хүргэж басамжилсан, 60-аас дээш настай хүнийг насаар нь дарамтлан ямар ч үндэсгүй эрхийг нь хассан заалт болсон гэж үзэж байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн доорх заалтуудыг зөрчиж гарсан гэж үзэж байна. Үүнд: Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”. - Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, 60 наснаас дээш настай хүний эрхийг ёс бусаар хассан заалт болсон байна гэж үзэж байна. 60 настай хүн хүүхэд үрчилж авахад ямар ч харшлах зүйл байхгүй. Харин ч өнчин өрөөсөн, амьдрал нь муу хүүхдийг үрчлэн авч, түүнийг зөв өсгөн хүмүүжүүлэх, амьдрахад нь туслах, эд хөрөнгө өвлүүлэн үлдээх сайн талтай. Түүнчлэн 60 нас хүрээд үхэхгүй шүү дээ. Учир иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж гарсан гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5