254 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр батлагдаад одоо мөрдөж байгаа Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг зөрчсөн байна. ... Монгол Улсын иргэн 60 нас хүрмэгц иргэний унаган эрхээ алдаж, эрүүл мэнд, амьдралын бололцоо нөхцөл байсан ч хүсэл зорилгоо хуулиар хязгаарлуулж удам хойчоо залгуулах эрхээ алдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн “нас”-аар ялгаварлан гадуурхаж болохгүй, хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн заалт ноцтой үр дагавартайгаар зөрчигдөж байгаа юм. Жаран нас хүрсэн иргэн нь “хүн” учир эрх зүйн этгээд байх Үндсэн хуулийн дээрх заалт ч мөн л зөрчигдөж байна. ... ... Монгол ёс заншилд хадгалагдан уламжилж ирсэн зүйлүүдийн нэг нь үр хүүхэд үрчлэн авч үр удмаа залгуулах, өв хөрөнгөө өвлүүлэх, төр нийгэмдээ хүн бойжуулж үлдээх явдал билээ. Энэ нь өмнөх хууль тогтоомжуудад ч хадгалагдсаар ирсэн. ... ... Одоо мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуульд иргэнийг нас зааж хүүхэд үрчлэх эрхийг нь хассанаар удам залгуулах үр мөрөөдөн, боломж хайж байгаа биеийн эрүүл мэнд, эд хөрөнгийн боломжтой иргэнийхээ эрхийг хуулиар хасч байгаа төдийгүй эцэг, эх, асрамж хүсч байгаа өнчин хүүхдийн эрхийг давхар хязгаарлаж байна. Түүнчлэн амьдралын золгүй явдлаас өнчирч үлдсэн хүүхдийг элдэв дарамт чирэгдэлгүй, ариун сайхан сэтгэл санаагаар өөрийн асрамждаа авч өсгөн бойжуулахаар үрчлэн авах иргэний үндсэн эрхийг боогдуулжээ... ... Миний бие ийнхүү ахмад настныг иргэнийхээ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэснийг Үндсэн хуулиар тунхагласан иргэний үндсэн эрхийг зөрчсөн хэмээн үзэж байгаа бөгөөд харин хүүхэд үрчлэхэд харшлах заалтыг хуулиар тогтоохыг буруу хэмээн үзэхгүй байгаагаа дашрамд тайлбарлая. Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтаас “60-аас дээш настай...” гэсэн үгийг хасч иргэний хүүхэд үрчлэн авах эрхийг сэргээн тогтоох боломж олгохыг хүсэж ийнхүү өргөдөл гаргав” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5