253 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2010.03.24 Дугаар 01 Улаанбаатар хот Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Тогтохжаргал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат нар оролцов. Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Тогтохжаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5