Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

252 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэснийг зөрчөөгүй байна. 2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “..., борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;” 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...байгалийн байдлаараа...”, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ...төрийн өмч мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино”, түүнчлэн Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчөөгүй байна. 3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5