Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

251 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “...борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасан нь газрын хэвлийд байгаа байгалийн баялагт хамаарахгүй байна. Олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх нь төрд хадгалагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурьдсан заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж зааснаараа өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5