Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

250 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 5.5-д заасан ”34 хүртэлх хувьтай тэнцэх” гэж хязгаар тогтоосон нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх ёстой нийтийн өмчийг төрөөс захиран зарцуулах эрхийг хязгаарласан, уг эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна” гэсэн байна. Гэтэл уг хувь хэмжээ нь газрын хэвлий, ой, ус, ан амьтан зэрэг баялгийг төр өмчлөх эрхийг хөндөөгүй, харин ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг өмчлөх эрхийг төрд олгосон юм. Стратегийн орд газар дээр уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн энгийн хувьцааг төр эзэмшснээр газрын хэвлийг өмчлөх эрхээ алдах бус харин энэ хувьцаанд тэнцэх ногдол ашиг авах, төр нийтийн зориулалттай өмчөө бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулж, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, нэмэгдэл ашиг олох боломжтой болж байна” гэжээ. Тав. Иргэн Н.Ариунболд 2009 оны 11 дугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Өмч “үүрд мөнх” өмчлөгчийн өмчлөлд байх эсэх талаар төлөөлөгч тайлбарлаж асуудлыг мушгин гуйвуулжээ. Өмчийг өмчлөх эрх дагахгүй, өмчлөх эрхийг өмч дагана гэдэг зарчим байдаг тухай мэдээлэлдээ дурьдсан. Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзаагүй, түүний хүсэл зоригийн дагуу шилжүүлээгүй л бол өмч “үүрд мөнх” түүнийх. Үүнийг өмчийн халдашгүй байдал гэж томъёолдог. ... Маргаан бүхий хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр болон улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг хамтран ашиглах төрийн оролцооны хэмжээг 50 хүртэл, 34 хүртэлх хувьтай байж болохоор тогтоосон нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5