249 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боловсруулагдан борлуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүн болсон үеэсээ эхлэн төрийн өмчлөлөөс гарч олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд өмчлөх эрх шилжих нь ашигт малтмалын харилцаан дахь зүй ёсны үзэгдэл юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцсэн байна. 4. ...Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” хэмээн заасан нь мэдээлэл гаргагчийн тайлбарласанчлан төрийн өмчлөх эрхийг зөрчиж буй хэрэг бус харин эсрэгээрээ төрийн өмчлөх эрхийг хамгаалж, ашигт малтмалын харилцаанд борлуулалтын шаардлага хангасан шинэ өмчлөлийн зүйл бий болох хүртэл хугацаанд төрийн өмчлөх эрх хэвээр хадгалагдах боломж олгосон зохицуулалт юм. Төрөөс өөрийн зарим чиг үүргээ хувийн хэвшилд шилжүүлэх үндсэн аргын нэг болж улс орнуудад түгээмэл хэрэглэгддэг Концессийн аргыг бид энд жишээ болгон дурдаж болох юм. Концессийн үйл ажиллагааны үр дүнд концесс эзэмшигч төрийн өмчийг засан сайжруулж, дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн бий болгож болохын зэрэгцээ уг засан сайжруулагдсан эд хөрөнгийг төр өөрөө бүхэлд нь өмчлөх, эсвэл концессийн эрх эзэмшигч тал шууд өмчлөх арга хэлбэрийн аль нэгийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн хуулиар тодорхой зааж өгөх нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн “хуульд өөрөөр заасан” гэсэн нөхцөл заасан хэм хэмжээний дагуу зохицуулалт болох юм. Түүнчлэн улс орнуудад зарим төрлийн ашигт малтмалын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон зохицуулалт байдаг бөгөөд ийм нөхцөл байдал үүссэн үед төрөөс хууль гарган уг ашигт малтмалыг олборлож боловсруулан шинэ бүтээгдэхүүн бий болгосон хэдий ч өмчлөх эрх шилжихгүй байхаар хуульчлах боломжийг нээсэн зохицуулалт болсон гэж үзэж байна. Энэ мэтчилэн ашигт малтмал, бусад байгалийн нөөц болон нийтийн зориулалттай төрийн бусад өмчийн харилцааны тодорхой тохиолдолд өөрийн өмчлөх эрхээ хэвээр хадгалах нөхцөл байдлыг хуулиар зохицуулах боломжтой байх үүднээс Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн “Хууль...” хэмээн томъёоллыг тусгасан бөгөөд энэ нь Үндсэн хуульд бүрэн нийцэж байна” гэжээ. “Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд “Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т заасан “50 хүртэл хувьтай байж болох,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5