248 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаралтай түүхий эдийг худалдах, ахуйн болон үйлдвэрлэлийн, түүнчлэн тусгай зориулалтаар хэрэглэх замаар захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг бол Усны тухай хуулийн дагуу мөн л эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, төлбөр хураамж төлсөн бол ус хэрэглэгч этгээд түүнийг өөрөө хэрэглэхээс гадна хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр захиран зарцуулах бүрэн эрхтэй. Ашигт малтмалын өмчлөх эрхийн эрхийг ихэнх улс орон тухайн улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай холбон авч үзэж газар, түүний хэвлийд байгалийн байдлаараа байгаа нөөц баялаг төр, нийт ард түмний өмч хэмээн хуульчилсан байх хэдий ч ашигт малтмалын өмчлөх эрхийг төрөөс өөр этгээдэд шилжихийг хүлээн зөвшөөрч, харин ийнхүү шилжихдээ ямар арга замаар хэрхэн шилжихийг өөр өөрийн онцлогт тохируулан ялгамжтай зохицуулсан байна. ...Газар, ашигт малтмал, ан амьтан, ус, ой мод зэрэг байгалийн нөөц нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой учир хууль тогтоогч нь энэ асуудалд илүүтэй анхаарал хандуулан, иргэний гүйлгээнд оролцох нөхцөл байдлыг нь тусгай хуулиар нарийвчлан зохицуулж нийтийн эрх зүйн хэм хэмжээг түлхүү хэрэглэж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй бүрэн нийцэж байна. 3. ...Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлээр төрийн өмчлөлийн үндсэн объектыг төрийн байгуулал, эдийн засгийн харилцаа, хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмын хүрээнд томьёолсон бол бусад органик хуулиуд тухайн ойлголтыг салбар эрх зүй хийгээд мэргэшлийн талаас нь Үндсэн хуулиар тогтоосон зарчмын хүрээнд нарийвчлан тодорхойлдог. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ашигт малтмал” гэдгийг нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн уг ашигт малтмалыг иргэний гүйлгээнд оруулах боломжийг өмчлөгчид олгосон заалт юм. Энэ заалтаар төр Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн эдийн засгийн хэвшлийг сонгох боломж бүрдэж байна. Монгол Улсын газрын гадаргуу, түүний хэвлийд байгалийн байдлаараа оршихдоо төрийн өмч байж, олборлолтын дараа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5