Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

247 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ашигт малтмал газрын хэвлийд байж газартай салшгүй хэлбэрээр орших тухайн үед төрийн өмч байна гэдгийг бид Үндсэн хуульдаа заасан, энэ өмчлөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн аль ч зүйл, заалт зөрчөөгүй. Харин Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн үүднээс газраас салган олборлож, боловсруулан борлуулалтын зүйл болсон тухайн шатнаас эхлэн ашигт малтмалын өмчлөх эрх төрөөс ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжиж байгаа юм. Иргэний эрх зүйд эд юмсыг хэрэглэгдэх ба үл хэрэглэгдэх хэмээн ангилдаг онолын тогтсон ойлголт байдаг. Тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласнаар дахин тухайн зориулалтаараа хэрэглэгдэх боломжгүй болдог зүйлийг хэрэглэгдэх эд юмс гэж тайлбарладаг бөгөөд ийм эд юмс эд хөрөнгийг эзэмших, ашиглах гэрээний зүйл болох боломжгүй байдаг. Газрын хэвлийн баялаг болох ус, нүүрс зэрэг олон төрлийн нөөцийг ашигт малтмалын нэгэн адил зориулалтын дагуу ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэгдэх төр өмчлөх эрхээ шилжүүлэхээс өөр аргагүй. Иймд Ашигт малтмалын тухай хуульд төр ашигт малтмалыг борлуулах эрх олгож өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх авснаар шууд өмчлөх эрх шилжихгүй тул ашигт малтмалын өмчлөх эрх шилжих мөчийг бид тогтоох шаардлагатай. Хөдлөх хөрөнгө олж авч буй этгээдийн эзэмшилд шилжсэнээр болон гэрээнд тусгайлан заасан бол үнийг төлснөөр түүнчлэн дахин боловсруулагдаж, засан сайжруулснаар өмчлөх эрх шилжих зохицуулалт иргэний эрх зүйд түгээмэл байдгийн зэрэгцээ өмчлөх эрх олж авч буй этгээд уг хөрөнгийг бусад хөрөнгөнөөс тусгаарласнаар өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх онолын ойлголт байдаг. Энэ тухай манай томоохон иргэний эрх зүйчид өөрсдийн бүтээлдээ дурдсан нь бий. Энэ онолын үүднээс авч үзвэл ашигт малтмал борлуулалтын шаардлага хангасан тухайн үеэс эхлэн төрийн өмчлөлөөс гарч борлуулах эрх бүхий этгээдийн өмчлөлийн зүйл болно. Олборлон боловсруулагдаж, байгалийн байдлаа алдаж борлуулалтын бүтээгдэхүүн болсон ашигт малтмалыг төр биш тусгай зөвшөөрөлтэйгөөр олборлолт явуулж байгаа этгээд өмчилдөг. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлаагүй бөгөөд хязгаарлах ч боломжгүй юм. Тухайлбал, Ан агнуурын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр, хуульд заасан төлбөр хураамжийг төлсөн бол ан амьтан болон түүний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5