246 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зарцуулж, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, нэмэгдэл ашиг олох боломжтой болж байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгүүд Үндсэн хуулиар олгогдсон газрын хэвлий, түүний баялгийг төр өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 2.Иргэн Н.Ариунболд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд хэрэглэсэн “ашиглах” хэмээх ойлголтыг иргэний эрх зүйн үүднээс тайлбарласан нь буруу байна. Тухайн хөрөнгийн ашигт чанараар дамжуулан үр шимийг нь хүртэх зорилгоор хэрэглэхийг ашиглах хэмээн иргэний эрх зүйд тайлбарладаг хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд энэ томъёоллыг хэрэглэхдээ уул уурхайн эрх зүйн онцлогоос шалтгаалж цэвэр иргэний эрх зүйн ойлголтоос илүү өргөн хүрээнд авч үзсэн байна. Ийм ч учраас ашиглах эрхийн ойлголтыг тусдаа нэр томъёоны тайлбараар тодорхойлох хууль зүйн техникийг Ашигт малтмалын тухай хуульд хэрэглэж, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж заасан билээ. Төрийн ашигт малтмалын өмчлөх эрх бусдад шилжих үе, ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл олгох үе нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” хэмээн заасны дагуу өөрийн орны онцлогт нийцүүлж, ашигт малтмалын нөөц баялгаараа дамжуулан хөгжих шаардлагыг харгалзан Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан газрын хэвлий болон түүний баялгийг эргэлтэд оруулах зүй ёсны шаардлага байгаа бөгөөд ашигт малтмалыг “үүрд мөнх” төрийн өмч байхаар Үндсэн хуульд заасан мэтээр явцуу ойлгож тайлбарлах нь буруу юм. Иргэн Н.Ариунболдынхоор Үндсэн хуулийн заалтыг тайлбарлавал Монгол Улсын төр ашигт малтмалаа хэзээ ч хэрэглэх боломжгүй болж тухайн ашигт малтмал байгалийн байдлаараа, олборлож боловсруулсан хэв шинжтэй байхдаа, түүнчлэн борлуулалтын зүйл, эцсийн бүтээгдэхүүн болсон үедээ ч төрөөс өөр хэн ч түүнийг өмчлөх боломжгүй, төр энэ бүтээгдэхүүнийг хэнд ч хэзээ ч борлуулж болохгүй болох байдал үүсэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5