Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

245 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа” гэж томъёолсон байх бөгөөд эд хөрөнгийн ашиглах эрхэд захиран зарцуулах эрх хамаардаггүй талаар үндсэн мэдээлэлдээ дурдсан билээ. Нэгэнт ашиглах гэсэн эд хөрөнгийн эрхэд захиран зарцуулах эрхийг ийнхүү хамааруулан заасан тул ашигт малтмал ашиглах эрхийг өмчлөгчөөс шилжүүлж авсан этгээд олборлосон болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ захиран зарцуулах эрхтэй байх нь ойлгомжтой. ...Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7 дахь заалтад “...борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж заасан нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцэхгүй байгаа тул Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар шаардлагын зүйлээ нэмэгдүүлж байна” гэжээ. Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Одхүү нар Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан тайлбартаа: “1. ...Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Үндсэн хуулийн цэцэд гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т заасан “50 хүртэл хувь байж болох”, 5.5-д заасан “34 хүртэлх хувьтай тэнцэх” гэж хязгаар тогтоосон нь ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байх ёстой нийтийн өмчийг төрөөс захиран зарцуулах эрхийг хязгаарласан, уг эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна” гэсэн байна. Гэтэл уг хувь хэмжээ нь газрын хэвлий, ой, ус, ан амьтан зэрэг баялгийг төр өмчлөх эрхийг хөндөөгүй, харин ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг өмчлөх эрхийг төрд олгосон юм. Стратегийн орд газар дээр уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн энгийн хувьцааг төр эзэмшснээрээ газрын хэвлийг өмчлөх эрхээ алдах бус харин энэ хувьцаанд тэнцэх ногдол ашиг авах, төр нийтийн зориулалттай өмчөө бүрэн эрхийн хүрээнд захиран

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5