Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

244 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэмүүлэх нь зүйн хэрэг боловч нөгөө талаас хуучин өмч үгүй болсон ч түүнийг өмчилж байсан этгээд өмчлөх эрхээ шилжүүлээгүй тул түүнд шинээр бий болсон бүтээгдэхүүнийг өмчлөх эрх үлдсэн гэдэг нь ойлгомжтой. Иймээс хэрэглэх хэлбэрээр хэрэгждэг ашиглах эрхээ шилжүүлсэн, уг эрхийг шилжүүлж авсан талууд ашиглалтын улмаас бий болсон бүтээгдэхүүнийг хэн нь өмчлөх тухайгаа гэрээгээр тодорхойлоогүй, түүнчлэн бусад хуульд өөрөөр заагаагүй бол уг асуудал Иргэний хуулийн 120.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдахаар байна. Уг заалт нь анхны өмчлөгчийн эрхийг хамгаалсан хамгаалалт юм. Харин уг хэсэгт “Хууль...” гэж заасны дагуу Иргэний хуулиас бусад хуульд бусдын хөрөнгийг боловсруулах замаар ашигласнаас үүдэн гарах бүтээгдэхүүнийг талуудын аль нэг нь дангаар өмчлөх тухай заасан бол тэрхүү хууль үйлчилж аль нэгнийх нь өмчлөх эрх хасагдах болж байна. Цаашлаад “хууль”-д өөрөөр заасан тул өмчлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж буй тал нь Иргэний хуулийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хамгаалуулах боломжгүй болсон байна. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бусдаас өмчийг нь ашиглах эрхийг шилжүүлж авсан этгээд ашиглалтаас үүдсэн бүтээгдэхүүнийг дангаар өмчлөх эрхтэй байгаа тул тухайн харилцаанд Иргэний хуулийн 120.1, 120.2 дахь хэсэг үйлчлэхгүй болж улмаар анхны өмчлөгчийн /төрийн/ өмчлөх эрх хасагдаж, уул эрхээ хамгаалах, хамгаалуулах боломжгүй болсон байна. ...Иймд Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж заасан нь өмчлөх эрхтэй этгээдийн өмчлөх эрхийг хуулиар хасаж болно гэсэн санааг илэрхийлж буй нь өмчлөх эрхтэй байх, өмчлөх эрхийг хуулиар хамгаалах тухай Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, түүнчлэн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна. Нийтийн өмчийн өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн маргаан бүхий хуулийн заалтууд Үндсэн хуультай нийцэж буй эсэхийг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Гурав. Иргэн Н.Ариунболд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “ашигт малтмал ашиглах” гэдгийг “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5