Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

243 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах”, “Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Хууль...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ...төрийн өмч мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна. ... Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт бүхэлдээ төрийн өмчлөх эрхийг зөрчжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал төрийн өмч байна хэмээн өмчлөгчийнх нь хүсэл зоригоос гадуур, эд юмсын шинж байдлаас хамааран өмчлөх эрхийг явцуу хүрээнд заасан нь өмчлөгчийн /төрийн/ өмчлөх эрхэд ноцтой халдсан зохицуулалт болжээ. Өөрөөр хэлбэл байгалийн бус байдалтай болсон тохиолдолд өмчлөгч, өмчөө өмчлөх эрхгүй болсон байна. Хуулиар нийтийн ба хувийн гэсэн өмчийн төрлөөс үл хамаараад өмчлөгчийн өмчлөх эрхийг хамгаалах ёстой байтал Ашигт малтмалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн “...байгалийн байдлаараа...” гэсэн заалт, төрийн өмчийг ашиглах эрх авсан этгээдэд ашиглалтаас үүдсэн бүтээгдэхүүнийг дангаар өмчлөх эрх олгож анхны өмчлөгчийн өмчлөх эрхийг хассан, уг хуулийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэсэн заалтууд нь төрийн өмчлөх эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг ...төрийн өмч мөн”, аливаа өмчлөгчийн өмчлөх эрхийг хуулиар хамгаалах тухай Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт, түүнчлэн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна. ...Өмчлөх эрхээ өмч дагах тул өмчлөх эрхээ даган шинээр бий болсон эд хөрөнгө өмчлөгчийн өмчлөлд хэвээр хадгалагдана. Харин ийм хэлбэрийн ашиглах эрхээ өмчлөгч бусдад шилжүүлбэл түүний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөх магадлалтай. Учир нь ашиглалтаас үүссэн бүтээгдэхүүнийг ашиглах эрх шилжүүлж авсан этгээд хүртэхээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5