242 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж томъёолсон нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын агуулгад харшилж байна. Нэгдүгээрт, тус хуулийн 5.4-т заасан “50 хүртэл хувьтай байж болох”, 5.5-д ”34 хүртэлх хувьтай тэнцэх” гэж хязгаар тогтоосон нь ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байх ёстой нийтийн өмчийг төрөөс захиран зарцуулах эрхийг хязгаарласан, уг эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ хоёр заалтын аль нь ч төр өмчөө захиран зарцуулах бүү хэл, стратегийн ач холбогдол бүхий орд газраас ашиг хүртэхгүй байхаар эрх зүйн үндэс хуульчлагдсан байна. Энэ нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн агуулга, үзэл санаанд ноцтой харшилсан байна. Гуравдугаарт, 5.5 дахь хэсгийн агуулгыг үзвэл төр өмчөө бусдаас худалдан авах үр дагаварт хүргэж байна. Дөрөвдүгээрт, 5.5-д ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн томъёоллыг “орд эзэмшигч” болгон засварласнаар утгын өөрчлөлт болгож хувийн хөрөнгө оруулагч этгээдэд давуу эрх олгох /ялангуяа гадаадын/, төөрөгдөлд оруулах эрх зүйн үндэс болсоор байна. Товчоор хэлбэл орд эзэмшигч, тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн хоёр томъёоллын агуулга нь ижил биш бөгөөд хууль зүйн өөр үр дагавартай ойлголт гэж үзэж байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь хэсгийн заалтыг хүчингүй болгуулахаар өргөдөл бичив” гэжээ. Хоёр. Баянгол дүүргийн оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “...Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...байгалийн байдлаараа...”, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5