Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

241 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2009.11.25 Дугаар 07 Улаанбаатар хот Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныгхянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Н.Ариунболд, Ч.Хурц, П.Болд, Л.Цог, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү нар оролцов. Нэг. Иргэн Ч.Хурц, Л.Цог, П.Болд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5